EQMath

EQMath
Холбогдох( +976) 8000-6832
English ‎(en)‎
Монгол ‎(mn)‎ English ‎(en)‎
Log in

EQ Math хөтөлбөр

Математик бол ЯАГААД юм! Та математикт нэвтэрсэн л бол хязгааргүй олон Яагаад дунд нэвчин орно. Тэрхүү Яагаадуудад хариулт олохын хэрээр аливаа юмс бүхэн тодорхой ойлгомжтой амархан болж эхэлдэг. Яагаад гэдэг асуулт нь бүхий л зүйлсийг ойлгомжтой болгодог бол Математик нь бүхий л зүйлсийг тодорхой болгож өгдөг.

Зорилго

Зорилго

2021-2022 хичээлийн жилд EqMath хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Зорилт

Зорилт

Хүүхэд бүрийг бие даан суралцах чадвар суулгах, ( бодлоо цэгцэлж, сэтгэлээ удирдаж, биеэ дайчлах ) сэтгэлтэй тэмүүлэлтэй Монголын ирээдүйг бэлтгэх.

 Уриа

Уриа

Алхам бүрдээ ахиц амжилтыг бүтээнэ.


Сургалтын агуулга

Математикийн суурь боловсролын хичээлүүд бүхэлдээ заагдах ба 31-н долоо хоногийн турш онлайн болон танхимын эрчимжүүлэх сорилууд байнга авагддаг.

1  болон 2-р  долоо хоног

  • Бутархай

3-аас 5-р долоо хоног

  • Зэрэг

6 болон 7-р долоо хоног
  • Долоон томъёо
8 болон 9-р долоо хоног

  • Язгуур

10 болон 11-р долоо хоног
  • Харьцаа
12-оос 19-р долоо хоног

  • Квадрат функц



20-оос 27-р долоо хоног

  • Геометр
28-р долоо хоног

  • Функц
29-р долоо хоног

  • Прогресс

30-р долоо хоног
  • Магадлал

31-р долоо хоног
  • Өгүүлбэртэй бодлого



EQ-Math

Манай хамт олон

Хүчээр бус хүслээрээ, дургүйцэж бус дурлаж хэрэгжүүлэх EqMath хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлж, хөг ижилсүүлж ажиллах манай хамт олон.
Д.Эрдэнэсүрэн

Д.Эрдэнэсүрэн

Математикийн багш, Eqmath хөтөлбөрийг үндэслэгч, хөтөлбөр хариуцсан зөвлөх


Сэтгэгдэл

Манай сургалттай холбоотой эцэг эхчүүд болон суралцагчидын үлдээсэн сэтгэгдэлүүд.

Erdenesuren Erka багш Fast Academy-даа баярлалаа. Сэтгэл зүтгэлийг харуулсан та минь мундаг багш шүү ! Цаашдынх нь ажилд өндөрөөс өндөр амжилт хүсэе!
Сэргэлэн Пүрэв
Эцэг эх
Түмний хүүхдийн төлөөх таны хичээл зүтгэлд талархал илэрхийлье ээ! Таны уйгагүй хөдөлмөрч дайчин байдлыг бахархаж байна.
Сугармаа
Эцэг эх
Чинь сэтгэлээсээ хандаж бидэнд хичээл заасан багшдаа баярлалаа.
Чинзориг
Сурагч
Багшаа маш их баярлалаа танаас академиасаа маш их юм сурлаа таны заасан 5 минутын дасгал 1 минутын дасгалыг дандаа хийж байна.
Энэрэл
Сурагч
Багшаа хүү маань тэнцлээ. Танд маш их баярлалаа. Таны тус дэмээр хүү минь энэ амжилтыг гаргалаа.
Одгэрэл
Эцэг эх
Багшаа таныхаа EQ хичээлийнхээ ачаар олон ч зүйл сурч авлаа. Таныхаа ачийг хэзээ ч мартахгүй ээ. Тандаа маш их баярлалаа бас хайртай шүү
Тэмүүгэн
Сурагч
Фест яваад үнэхээр хатуужилтай, тэвчээртэй, хүсэл эрмэлзэлтэй, тэмүүлэлтэй болж чадлаа. Их зүйл ухаарч авлаа энэ шалгалтаас, цаашид шантрахгүй ээ! Танд маш их баярлалаа.
Ариунхүсэл
Сурагч
Маш их олон зүйл сургаж тусалсан танд маш их баярлалаа. Магадгүй би тэнцээгүй байх. Гэхдээ хамгийн гол нь та надад өөртөө итгэх итгэлээ бүү алдаарай гэж сургасан. Мөн би таны ачаар маш их тэмүүлэлтэй болж чадлаа. Маш их баярлалаа багшаа.
Батаа
Сурагч
Танд болон танай хамт олонд маш их БАЯРЛАЛАА. Хүүхэд маань тэнцээгүй ч гэсэн тоонд дуртай боллоо, хандлага өөр болсон, аав ээжээрээ шахуулалгүй өөрөө ухамсарлаж хийдэг боллоо, ачаалал дааж сууж сурлаа. Эрхэм багш танд дахин дахин баярлалаа.
Сурагчийн ээж нь
Эцэг эх
Сайн байна уу багшаа? Охин минь шалгалтандаа тэнцсэнд танд болон танай хамт олонд маш их баярлалаа. Анх бүртгүүлэхэд бас тантай анх уулзахад л шууд маш их итгэл төрж байсан. Охин минь хичээлээ сайн ойлгодог болсноос гадна маш сайн хүмүүжил төлөвшил олсон нь харагдаж байна шүү. Бүтэн жил та бүхний уйгагүй хичээл зүтгэлийн ачаар охин минь маш их урам зориг, өөртөө итгэх итгэл олж авч чадсан. Танд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Энх-Энэрэл
Эцэг эх
Багшаа танд үнэхээр баярлалаа. Хэдхэн сарын өмнө бодож чаддаггүй байсан бодлогоо бодож чаддаг болохоос гадна өөртөө итгэх итгэл, тууштай байдал, би чадна гээд өөртөө итгээд дайчлах чадвартай болсон. Аягүй сайн зааж ойлгуулж найрсаг байсанд баярлалаа багшаа. Танд ажлын амжилт хүсэе.
Хулан
Сурагч
Зүгээр л энгийн нэг улсын сургуульд явдаг, даруухан томоотой хүүгээ ингэж амжилт гаргаж аав ээжийгээ баярлуулан гэж бодсонгүй явжээ. Та бүхэн үнэхээр миний хүүг задалж, итгэл найдвар урам зориг өгч, сурч тэмүүлэх хандлагыг өөрчилж, ирээдүйд нь маш том өөрчлөлт хийж өгсөнд талархаад баршгүй байна.
Дулам
Эцэг эх
Сайн байна уу багшаа? Би хүссэн ангиа авч чадсан. Таны ачаар тун сайн суурьтай болж математикт ч дуртай болж хүссэн ангидаа төвөггүйхэн орж чадлаа. Баярлалаа багшаа танд ёстой хэлэхгүй бол болдоггүй.
Хулан
Сурагч
Багшаа би тэнцсэн байна. Тандаа зөндөө их баярлалаа. Надад зориг өөртөө итгэлтэй байхыг заасанд баярлалаа. Таны Eq хичээлийн үр дүнд зөндөө ихийг сурлаа маш их баярлалаа багшаа бас хайртай шүү!
Удвал
Сурагч
Сайн байна уу? Охин минь даваагаа давлаа, миний ч сэтгэл амарлаа. Бид хоёр уйлж,дуулж,сайдаж,муудаж байж ахлах ангидаа явах замаа ямар ч байсан олсон. Өөрөө сэтгэл дундуур л байгаа гэхдээ би бол тун баяртай байна. Танай хамт олонд танд маш их баярлалаа. Таны хүүхдүүдэд ойлгуулахыг хүсдэг тэр хичээл зүтгэл чинь эздэдээ хүрэхээрээ маш сайн юм билээ шүү. Талархаж байна аа танд, амьдрал тань аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе!
Болормаа
Эцэг эх
2. Fast Academy-ийн Эрка багш үнэхээр мундаг шүү! Ёстой хүүхдийн төлөө үнэн сэтгэлээсээ маш сайн хичээл заахаас гадна хүүхдийг сайн хүмүүжүүлж чиглүүлдэг үнэхээр сайн багш. Энэ жил бэлдсэн олон хүүхдүүд нь энд тэндэхийн шалгалтуудад тэнцсэн байх гэдэгт итгэлтэй байна. Үргэлж талархаж явдаг шүү, манай хүүхдүүд Эрка багшийн хүчээр л сайн сургуулиудад сурсан гэж би хувьдаа боддог.
Амарсанаа
Эцэг эх

Сурах бичиг

Манай акадэми өөрсдийн ном гарын авлагатай ба сургалтын төлбөртөө багтсан.

EQMath Шинэ FastTest

FastTest

2021 шинэ хэвлэл

Fast Academy

Түгээмэл асуулт хариулт

Хэрэглэгчдийн түгээмэл асуудаг асуултуудыг
хариулттай нь хамт доорх хэсгээс харна уу.


2021 оны 9-р сарын 11-ээс 2022 оны 4-р сарын 30-ыг хүртэл хичээллэнэ.
Eqmath -ийн үндсэн хөтөлбөртөө хамрагдсан хүүхдүүдэд зориулсан зургаан долоо хоногийн эрчимт хөтөлбөр зарлагддаг.
Шалгалтын тов Монгол Тэмүүлэл сургуулийн албан ёсны фэйсбүүк хуудсанд зарлагддаг.
Онлайнд Зүүм платформ / Zoom platform / ашиглан хичээл заагдах ба хичээлийн явцын шалгалтыг www.eqmath.erka.mn сайтаар онлайнаар авч эцэг эхэд танилцуулаад явна.
80006832 утсанд хандана уу?

  • Веб хуудас
  • Mobile : (+976) 8000-6832
  • d.erdenesuren6832@gmail.com
© EQMathAll rights reserved
Data retention summary
Get the mobile app